“Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөл” байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-06-10 15:29:14
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ“Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөл”-ийг 15 хүний бүрэлдэхүүнтэй байгууллаа. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 63 дугаар тогтоолыг үндэслэн уг зөвлөлийг Орхон аймагт анх удаа байгуулж байна. 

Зөвлөлийн анхны хурлаар Орхон аймагт гамшгийн эрсдэлийг бууруулах 36 ажил төлөвлөн үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхээр боллоо. Үүнд зарцуулагдах хөрөнгийг жил бүр төсвийн төсөлдөө тусган  ИТХ-аар батлуулах ажээ. 

Орхон аймагт дулааны улиралд үер, усны гамшиг, хүйтний улиралд ахуйн гал түймрийн осол их гардаг тул үүнд чиглэсэн ажлуудыг түлхүү хийх гэнэ. Мөн аймаг бүрт Засаг даргаар ахлуулсан “Онцгой комисс” ажилладаг. Тэгвэл “Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөл” нь удирдлага, арга зүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаасаа “Онцгой комисс”-оос ялгаатай юм. Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд юуны өмнө тухайн орон нутагт хийж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажилд хяналт тавих, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх гэнэ. 

Холбоотой мэдээ