Шинэ Зеланд Иракаас цэргүүдээ эргүүлэн татна

Дэлхийд | Улс төр
nyamdavaa@montsame.gov.mn
2019-06-11 14:34:09

ВЕЛЛИНГТОН. /FOXNEWS/. Ирэх зургадугаар сар гэхэд Иракаас бүх цэргээ эргүүлэн татна гэж Шинэ Зеланд мэдэгдлээ.


Өмнөд Номхон далайн тус улс Иракийн аюулаас хамгаалах хүчний цэргүүдийг сургах зорилгоор цэргийн 95 албан хаагчаа Багдад хотоос баруун хойд зүгт байрлах "Тажи" цэргийн сургуулилтын бааз руу илгээсэн юм. 


Уг сургалтыг Шинэ Зеланд Австралитай хамтран явуулж байгаа бөгөөд энэхүү ажиллагаанд Австралийн 300 албан хаагч оролцдог ажээ. Гэсэн хэдий ч Австрали уг ажиллагааны талаар ямар нэг мэдээлэл хийгээгүй байна.


Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерны мэдээлснээр, долдугаар сар гэхэд Ирак дахь албан хаагчдийн тоог 75, нэгдүгээр сар гэхэд 45 болгон бууруулж, улмаар зургадугаар сард бүх албан хаагчаа эргүүлэн татахаар төлөвлөжээ.


Мөн тэрбээр, Афганистан улсад байрлаж буй албан хаагчдынхаа тоог 13-аас 11 болгож бууруулахаар болсон гэж мэдэгдэв.

Холбоотой мэдээ