Хусит босогчид Саудын Араб руу дрон илгээжээ

Дэлхийд | Улс төр
nyamdavaa@montsame.gov.mn
2019-06-11 15:26:39

ДУБАЙ. /FOXNEWS/. Йемений хусит босогчдын бүлэглэл тэсрэх бөмбөгөөр тоноглосон хоёр дроныг Саудын Арабын  баруун өмнөд нутгийн Хамис Мушаит хот дахь агаарын цэргийн бааз руу илгээсэн тухай "Аl-Masirah" телевиз мэдээлэв.


Харин Саудын Арабын Зэвсэгт хүчний хэвлэлийн төлөөлөгч, хурандаа Турки Ал-Малики "Цэргүүд босогчдын дроныг замд нь зогсоосон" гэж мэдэгдсэнийг Саудын Арабын төрийн мэдээллийн агентлаг уламжилжээ.


Ираны холбоотон хусит босогчдын бүлэглэл нь уг дроноор Хамис Мушаит хот дахь агаарын цэргийн бааз руу халдах зорилготой байсан байна.


Хамис Мушаит нь Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотоос баруун өмнөд зүгт 815 км зайд, Йементэй залгаа хилтэй ойролцоо оршдог хот юм.


Саудын Араб тэргүүтэй эвсэл нь 2015 оны гуравдугаар сараас эхлэн хусит босогчдын эсрэг дайн зарласан билээ.


Арабын ертөнцын хамгийн ядуу, буурай Йемен улсад урт удаан үргэлжилсэн дайны улмаас 60 мянга орчим хүн амиа алдсан байна.

Холбоотой мэдээ