Касым-Жомарт Токаев тангаргаа өргөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-06-12 15:22:53

НУР-СУЛТАН. /Kazinform/. Касым-Жомарт Токаев Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийн тангаргийг ард түмэндээ өргөлөө гэж тус улсын мэдээллийн "Kazinform" агентлаг мэдээлжээ. 


Тус агентлагийн мэдээлснээр, Касым-Жомарт Токаев тангараг өргөсөн мөчөөс эхлэн үүрэгт ажилдаа албан ёсоор орсныг Казахстан улсын Үндсэн хуулийн зөвлөлийн дарга мэдэгдсэн байна. Тэрбээр баруун гараа Казахстан улсын Үндсэн хууль дээр тавин ерөнхийлөгчийн тангаргийг уншсаныхаа дараа төрийн далбааг үнэсжээ. Токаевт Ерөнхийлөгчийн баталгаа болон бэлэн тэмдгийг Казахстаны Сонгуулийн төв хорооны дарга Берик Имашев гардуулан өгсөн байна. Ийнхүү тэрбээр Казахстан улсын албан ёсны Ерөнхийлөгч боллоо. Тус улсын нийслэл хотын “Қазақ Елі” талбайд ёслолын буудлага буудуулжээ. Тангараг өргөх ёслол Тусгаар тогтнолын ордонд болсон байна.


Холбоотой мэдээ