“Явуулын тусламж үйлчилгээний баг” сумдад ажиллаж байна

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2019-06-12 17:58:17

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Эх, хүүхдэд эрүүл мэндийн тусламж үзүүлэх “Явуулын тусламж үйлчилгээний баг” энэ сарын 3-наас эхлэн 18 суманд ажиллаж байна.

Одоогоор Бат-Өлзий, Хужирт, Хархорин суманд ажиллаж, 100 гаруй иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлжээ. Энэ үеэр жирэмсэн болон нөхөн үржихүйн насны 80 гаруй эмэгтэйчүүд, 0-18 насны 60 гаруй хүүхдийг нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, оношилгоонд хамруулсан ба долоон эхийг эсэн мэнд амаржуулж, хоёр эхийг ксеров хагалгаагаар төрүүлсэн байна.

Мөн гурван хүүхдийг Улаанбаатар хот дахь 3 дахь шатлалын нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулахаар явуулсан бол нэг хүүхдийг халамжийн үйлчилгээнд хамруулах асуудлыг шийдвэрлүүлжээ.

“Явуулын тусламж үйлчилгээний баг” нь эх, хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдийг нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулах, 5 хүртэлх насны хүүхдийн өсөлт хөгжлийн хяналтын баримт бичигт хяналт хийж, зөвлөгөө өгөх зорилгоор ажиллаж байна.

 

Холбоотой мэдээ