Модлог ургамлын цуглуулга бүхий бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2019-06-12 20:53:47

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Улс орон даяар хэрэгжиж эхэлсэн “Ногоон паспорт” аяны хүрээнд “Ногоон паспорт-Ногоон төгөл” модлог ургамлын цуглуулга бүхий бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар нээлтээ хийлээ.

БОАЖЯ-наас 50 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 3 га газарт усалгааны систем, хашаажуулалт, сүүдрэвч бүхий цэцэрлэгт хүрээлэнг байгуулж байна. Тус бүтээн байгуулалтад эко клубын 130 гаруй сурагчийг татан оролцуулж байгаа бөгөөд ойг танин мэдэх, ойн мэргэжлийг сонирхон судлахад нь дэмжлэг үзүүлж, цөлжилт, элсний нүүдэл, уур амьсгалын өөрчлөлтийн талаар ойлголт өгч байгаа аж.

Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн БОАЖГ-ын дарга Т. Ариунболд, Арвайхээр сумын Засаг дарга О.Пүрэвдорж, БОАЖЯ-ны Хуулийн хэлтсийн дарга Ч.Раднаабазар нар оролцлоо.

 

Холбоотой мэдээ