АНУ-Польшийн харилцаа шинэ түвшинд гарсантай санал нэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-06-13 10:43:15

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Польшийн төрийн тэргүүн Анжей Дуда нар Вашингтонд хэлэлцээ хийснийхээ дараа хоёр улсын харилцаа шинэ түвшинд гарсан гэдэгтэй санал нэгдлээ гэж Цагаан ордны хэвлэлийн алба мэдээлжээ.


“Хоёр орны удирдагчид Польшид АНУ-ын цэргийн хүчийг нэмэгдүүлэх тохиролцоонд хүрснээр хоёр талын харилцаа шинэ түвшинд гарсныг нотоллоо” гэж мэдээлэлд дурдсан байна.


Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээлснээр, “Трамп, Дуда нар Европын эрчим хүчний хангамжийг төрөлжүүлэх болон эрчим хүчний эх үүсвэрийг улс төрийн зорилгодоо хүрэх арга хэрэгслийн хувиар ашиглахад чиглэсэн хүчин чармайлтыг сөрөн зогсохын тулд хоёр улсын Засгийн газрын хийж буй тодорхой алхмуудын талаар ярилцжээ”. 


Америкийн 1000 цэргийг байрлуулах баазыг Польш улс өөрийн хөрөнгөөр барих бөгөөд үүнд АНУ хөрөнгө оруулахгүй гэж Трамп Польшийн Ерөнхийлөгчтэй хамт Цагаан ордны Сарнайн цэцэрлэгт зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын мэдээлжээ. Тэрбээр мөн энэ нь “дэлхийн хэмжээний байгууламж” гэдгийг өмнө нь хэлсэн байна. АНУ Европт нэмж цэрэг илгээхгүй бөгөөд Герман эсвэл бусад улсаас шилжүүлэн байрлуулах замаар Польш дахь цэргийн тоогоо нэмэгдүүлж магадгүй гэдгийг АНУ-ын Ерөнхийлөгч цохон тэмдэглэжээ.


Үүнээс гадна, хоёр орны удирдагчид Зүүн Европын тус улсын нутаг дэвсгэрт Америкийн “MQ-9” тагнуул-цохилтын нисгэгчгүй аппаратын эскадрилийг байрлуулахаар тохиролцсон байна.


Холбоотой мэдээ