Б.Жонсон гэрээгүй “Brexit”-ийг хүсэхгүй байна

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2019-06-13 11:39:59

ЛОНДОН. /BBC/. Их Британийн Гадаад хэргийн сайд асан Борис Жонсон Консерватив намын даргын албан тушаалын төлөөх кампанит ажлаа лхагва гарагт эхлүүлэх үеэрээ Их Британийг Европын Холбооноос /ЕХ/ гэрээгүйгээр гаргахыг хүсэхгүй байгаагаа илэрхийлжээ.


"Гэрээгүй гарах нөхцөл нь аюултай бөгөөд хэлэлцээний “хамгийн чухал” асуудал юм. Их Британи одоогийн гэрээнээс илүү сайн гэрээ хийх ёстой" гэж Б.Жонсон хэлсэн байна.


Харин Дотоод хэргийн сайд Сажид Жавид өөрийн кампанит ажлаа эхлүүлэхдээ, Б.Жонсон бол “хоцрогдсон хүн” байсан гэжээ. Мөн тэрбээр, намын төлөөлөгчид шинэ үеийн удирдагчид саналаа өгөх хэрэгтэй хэмээн хэлсэн байна.


Үүнээс зэрэгцээ гэрээгүй “Brexit”-ийг зогсоох Хөдөлмөрийн намын саналыг парламентын гишүүд олонхын саналаар /298-11/ батлаагүй ажээ.


Ерөнхий сайд, Консерватив намын даргын суудлын төлөө өрсөлдөж буй 10 хүнээс кампанит ажлаа эхлүүлж буй сүүлийн төлөөлөгчид Б.Жонсон, С.Жавид болсон бөгөөд өнөөдөр эхний санал хураалт болно. 

Холбоотой мэдээ