Байгууллага, хамт олонд асар их нөөц боломж байдгийг харуулж байна

Орон нутагт | Дундговь
altantogos_dg@yahoo.com
2019-06-14 10:22:44
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ОБГ байгууллагынхаа гадна, дотно орчныг тохижуулж, төсөв харалгүй нөөц боломжоо ашиглан олон бүтээлч ажлыг хийж, хэрэгжүүлж байгаа нь байгууллага, хамт олонд асар их нөөц боломж байдаг гэдгийг харуулж байна.

Дундговь аймгийн ЗДТГ-аас 2019 оныг “Бүтээн байгуулалт иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарлаж, бүх байгууллагад өөрсдийн нөөц боломжид тулгуурлан гадна, дотно орчноо тохижуулж, сайжруулах үүрэг өгсөн. Мөн энэ жил Онцгой байдлын алба үүсгэн байгуулсаны 15 жилийн ой тохиож байна. Тиймээс ОБГ-аас 15 бүтээлч ажлыг төлөвлөн, хэрэгжүүлж байгаа ажээ.

Бүтээлч ажлын хүрээнд байгууллагын гадна талбай болон ойр орчныг тохижуулан өнгө үзэмжийг сайжруулж, жагсаалын талбайд тугны суурь, индрийг байрлуулж, гамшгаас урьдчилан сэргийлэх болон орон нутгийн холбогдолтой мэдээллийг олон нийтэд илүү ойр хүргэх зорилгоор цэцгийн мандал бүхий самбарыг төв зам дагуу байршуулаад байна. Цэцгийн мандлаа машины хаягдал дугуйг ашиглан өнгө үзэмж оруулж хийсэн нь ихээхэн сонирхол татаж байгаа юм.

Өөдлөх айл үүднээсээ гэдэг. Тиймээс тус газрын хамт олон мөн өөрсдийн дотоод нөөц боломжийг ашиглан, албаныхаа онцлогийг харуулсан гадаа хаалга хийжээ.

Ийнхүү “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”-ийн хүрээнд олон бүтээлч ажлыг нөөц боломжоо ашиглан сэтгэлээсээ, чанартай хийж, гүйцэтгэж байгаа шинийг санаачилагч бүтээлч, хариуцлагатай энэ хамт олны туршлагаас төрийн болон бусад байгууллагууд санаа аван, хэрэгжүүлж чадвал хотын маань өнгө үзэмж маш хурдан сэргэж, өөрчлөгдөх болно. 

Холбоотой мэдээ