Ой угтсан үзэсгэлэнд 100 гаруй үзмэр дэлгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-06-14 17:18:17

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын он цагийн хэлхээс, онцлогийг илтгэсэн үзэсгэлэнг Онцгой байдлын албаны түүхэн музейд өнөөдөр дэлгэжээ.

Үзэсгэлэнд тус байгууллагын түүхэн танилцуулга, гэрэл зургийн цомог, албанд хэрэглэж байсан хувцас хэрэглэл, алба хаагчдын амжилт бүтээл, харьяа анги, байгууллагуудын  танилцуулга, онцлогийг илтгэсэн макетууд зэрэг 100 орчим үзмэрийг дэлгэн олны хүртээл болгож байна. 

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар Мандал сум дахь Онцгой байдлын хэлтэс, Сүхбаатар, Мандал, Сайхан суманд Гал түймэр унтраах, аврах анги, эрэн хайх, аврах анги, Баянгол суманд Улсын нөөц хүмүүнлэгийн тусламжийн анги, Мандал, Орхонтуул суманд Улсын нөөцийн хоёр цэгтэйгээр аймгийн хэмжээнд гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байгаа юм. 

Онцгой байдлын байгууллагын 15 жилийн ойг угтан ОБЕГ-ын “Ахмадын холбоо”-ны санаачилгаар зохион байгуулж байгаа тус үзэсгэлэн энэ сарын 24-нийг хүртэл үргэлжилнэ. 

Холбоотой мэдээ