“Хамтын баталгаажуулалт-нэмүү өртгийн сүлжээ” зөвлөлдөх уулзалт болов

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2019-06-14 10:41:42

Сэлэнгэ /МОНЦАМЭ/“Хамтын баталгаажуулалт-нэмүү өртгийн сүлжээ” зөвлөлдөх уулзалт Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын хурлын их танхимд өнөөдөр боллоо.

Уулзалтад “АДРА Монгол" ОУБ-аас хэрэгжүүлж буй “Органик хөдөө аж ахуйн түншлэл” төсөлд хамрагдсан анхан шатны 31 хоршоо, Сэлэнгэ таван хайрхан дундын хоршоо, Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбоо, Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны төлөөлөл оролцлоо.

Энэхүү зөвлөлдөх уулзалтаар талууд органик хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээ, анхан шатны хоршоо болон дундын хоршооны хамтын ажиллагаа, нэгдсэн маркетинг, ложистик зэрэг үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрхэн гаргах талаар мэдээлэл авлаа. Мөн хамтын баталгаажуулалтын байгууллагын хамтран ажиллах гэрээ, талбайн түүхийн дэвтэр, хяналтын хуудас болон хяналт, шалгалтын удирдамжийн агуулгын талаар хэлэлцлээ.  

Холбоотой мэдээ