Сара Сандерс албан тушаалаасаа огцорно

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2019-06-14 09:45:51

ВАШИНГТОН. /VOA/. Цагаан ордны Хэвлэлийн нарийн бичгийн дарга Сара Сандерс хэдхэн долоо хоногийн дараа албан тушаалаа хүлээлгэн өгөхөөр болсон талаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гарагт мэдэгджээ.


Хэвлэлийн төлөөлөгч зургадугаар сарын сүүлээр төрсөн нутаг Арканзас муж улсдаа очихоор болжээ. Д.Трамп түүнийг “дайчин” хэмээн сайшаасан байна. С.Сандерс хэвлэлийн нарийн бичгийн даргын албыг 2017 оны долдугаар сараас хойш хашсан юм.


С.Сандерсийн аав Майк Хакаби Арканзас муж улсын захирагчийн албыг 11 жил хашиж байсан бөгөөд тус муж улсын дараагийн захирагчийн сонгууль 2022 онд болох ажээ. Түүнийг уг сонгуульд өрсөлдөнө хэмээн найдаж буйгаа Д.Трамп илэрхийлсэн байна. 

Холбоотой мэдээ