"Зөгийн үүр" хөтөлбөрт 700 гаруй иргэнийг хамруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2019-06-14 16:49:47

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт "Зөгийн үүр" хөтөлбөрөөр дамжуулан 700 гаруй иргэнийг гадаадад туршлага судлуулжээ. "Зөгийн үүр" аймгийн дэд хөтөлбөрийг 3 дахь жилдээ хэрэгжүүлж байна.

Энэхүү хөтөлбөр нь төрийн алба хаагч болон иргэдийг гадаадын аль нэг улсад урт болоод богино хугацааны сургалт, туршлага судлах арга хэмжээнд хамруулаад эргээд орон нутагт нь ажиллуулдаг зорилго бүхий хөтөлбөр билээ. Өөрөөр хэлбэл гадаадын хөгжингүй орны хөгжил дэвшил, тэргүүн туршлагыг аймаг орон нутагтаа хэрэгжүүлэх арга юм. "Зөгийн үүр" дэд хөтөлбөр хэрэгжсэнээр малчид, газар тариалан эрхлэгч, төрийн алба хаагч, багш, эмч, жижиг дунд үйлдвэр эрхлэгч зэрэг салбар бүрийн төлөөлөл 709 хүн тус хөтөлбөрөөр дамжуулан мэдлэг боловсролоо дээшлүүлжээ. 

Тэд БНХАУ, БНСУ, ОХУ, АНУ, Филиппин, БНЭУ, Гүрж, Тайвань, Итали, БНСВУ, ХБНГУ, Сингапур, Беларусь, Тайланд зэрэг улсын сайн туршлагыг судалж ирээд аймаг орон нутагтаа ажиллаж байна.

Холбоотой мэдээ