Терроризмтой тэмцэх олон улсын дээд хэмжээний уулзалт хийхийг уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-06-14 15:41:55

БИШКЕК. /TASS/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди терроризмтой тэмцэх асуудлаар олон улсын дээд хэмжээний уулзалт хийх санал тавьжээ. Энэ тухай тэрбээр Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын үеэр мэдэгдсэн байна.


“Терроризмтой тэмцэхийн тулд бид нэгдэх ёстой. Терроризмтой тэмцэх олон улсын дээд хэмжээний уулзалт хийхийг Энэтхэг улс уриалж байна” хэмээн тэрбээр хэлжээ. Химийн зэвсгийг террористуудын гарт оруулахгүй байхыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өмнө нь уриалсан байна. 

Холбоотой мэдээ