Сайхан-Овоо суманд 4.3 баллын хүчтэй газар хөдөлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь /МОНЦАМЭ/. Энэ сарын 12-ны өдөр Дундговь
аймгийн Сайхан-Овоо сумын нутагт 4.3 баллын хүчтэй гэзэр хөдлөлт болжээ.
Тус сумын төвөөс зүүн хойш 31 орчим
км-т байрлах Галт хайрхан багийн "Баруун-Энгэр” хэмээх газарт хөдөлсөн
газар хөдлөлтийн чичиргээг иргэд мэдэрсэн аж.
Аймгийн ОБГ-аас газар хөдлөлтийн байршлыг тодруулахад төв цэг нь өргөргийн 450 72I , уртрагийн 1040 04I -т болжээ.
Тус аймгийн ОБГ-ын шуурхай 7059-101 утаснаас лавлахад ямар
нэг хохирол байхгүй байна.