Б.Жонсон "BBC" сувгийн мэтгэлцээнд оpолцоно

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2019-06-15 12:11:08

ЛОНДОН. /BBC/. Их Британийн эрх баригч Консерватив намын дарга хийгээд Ерөнхий сайдын албан тушаалд нэр дэвшигчдийн дунд явуулах мэтгэлцээнд тус улсын Гадаад хэргийн сайд асан Борис Жонсон оролцоно гэдгээ мэдэгджээ.


Уг мэтгэлцээн ирэх долоо хоногийн мягмар гарагт “BBC” сувгаар гарна. Б.Жонсоны өрсөлдөгчид түүнийг хэвлэл мэдээллийн сорилтоос зайлсхийж байна хэмээн буруутгаж байсан ажээ. Гадаад хэргийн сайд асан хэлэхдээ, телевизийн мэтгэлцээнд оролцох саналыг маш таатайгаар хүлээн авч байна гэжээ.


Гэсэн хэдий ч Б.Жонсон маргааш буюу ням гарагт болох “Channel 4” сувгийн мэтгэлцээнд оролцохгүй аж. Харин бусад нэр дэвшигчдийн хувьд түүнийг бүх мэтгэлцээнд оролцохыг уриалж байгаа ажээ. Ирэх долоо хоногт парламентын гишүүдийн дунд явуулах дараагийн шатны санал хураалтад зургаан нэр дэвшигч өрсөлдөх юм. 


Тереза Мэйн халааг авах хүнийг сонгохдоо парламентын гишүүдийн дунд зургадугаар сарын 13, 18, 19, 20-нд нууц санал хураалт явуулах бөгөөд зургадугаар сарын 20-ны пүрэв гараг гэхэд хоёр нэр дэвшигч шигшигдэн үлдэнэ. Үүний дараа Консерватив намын гишүүдийн дунд санал хураалт явуулж, долдугаар сарын 22-нд эхлэх долоо хоногт шинэ Ерөнхий сайдын нэр тодрох төлөвтэй байна. 

Холбоотой мэдээ