ӨНӨӨДӨР: “Бүс нутгийн интеграци ба Монгол Улс” эрдэм шинжилгээний хурал болно

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2019-06-17 07:36:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зургаадугаар сарын 17-нд болох үйл явдлын тойм:

Төрийн ордонд УИХ дахь МАН-ын бүлэг, АН-ын зөвлөл хуралдана.

09.00 цагт “Улаанбаатар" зочид буудалд улсын хэмжээнд ажиллаж буй МСҮТ, Политехник коллежийн захирлуудын уулзалт болно. Утас: 91915340, 99047423, 99519677

09.00 цагт Элсэлтийн ерөнхий шалгалт Монгол Улсын түүхийн шалгалтаар орон даяар нэгэн зэрэг эхэлнэ. Утас: 89760092

10.00 цагт ШУА-ийн Тэргүүлэгчдийн газарт “Бүс нутгийн интеграци ба Монгол Улс” эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 98119897

10.20 цагт Нийслэлийн 23 дугаар сургуульд Элсэлтийн ерөнхий шалгалт Монгол Улсын түүхийн шалгалтын материалыг дэвшилтэт технологи ашиглан засна. Утас: 89760092

11.30 цагт ”Үндэсний мэдээллийн тѳв”-д “Гулзат” ТББ-аас Говь-Алтай аймгийн Засаг даргын хууль бус үйлдлийн талаар мэдээлнэ.

12.00 цагт ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвд цагдаагийн байгууллагаас цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

13.30 цагт Ашигт малтмал, газрын тосны газарт “Улсаа аврах ард түмний хөдөлгөөн”-өөс “Оюу толгой” төслийн гэрээг цуцлах шаардлага хүргүүлнэ.

Холбоотой мэдээ