Сиднейн кино наадмын шилдгээр “Шимэгч” кино шалгарчээ

Дэлхийд | Соёл урлаг
khulan@montsame.gov.mn
2019-06-17 12:43:47

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын найруулагч Пон Жун Хогийн “Шимэгч” кино Сиднейн кино наадмын гол шагналыг хүртсэн талаар тус наадмын цахим хуудсанд даваа гарагт нийтэлжээ.


Шагналын 60 мянган Австрали долларыг /41 гаруй ам.доллар/ энэ долоо хоногийн ням гарагт Сидней хотын Улсын театрт болох кино наадмын хаалтын үйл ажиллагааны үеэр гардуулах ажээ.


Эмгэнэлт инээдмийн энэхүү кино нь өнгөрсөн тавдугаар сард зохион байгуулсан Каннын 72 дахь удаагийн кино наадмаас “Алтан дал модны навч” шагналыг хүртсэн билээ.


“Шимэгч” киног зургадугаар сарын 27-нд Австралид нээнэ. Ташрамд дурдахад, 2017 оны Сиднейн кино наадмыг Пон Жун Хогийн адал явдалт “Okja” киногоор хааж байжээ. 

Холбоотой мэдээ