Өнгөрсөн жил тарьсан модоо арчилж ургуулахад анхаарал тавьж байна

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2019-06-18 11:38:36

Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн Хот тохижилт үйлчилгээний газраас Улиастай суманд 1.3 га талбайд зүлэгжүүлэлтийн ажлыг хийж, нарс, шар хуайс, гүйлс, монос, сарнайн бут зэрэг 11 нэр төрлийн 7972 ширхэг мод тарьсан байна.

Мөн нийтийн эзэмшлийн гудамж талбайн хогийг цэвэрлэж өнөөдрийн байдлаар 13500 тн хогийг ачиж хогийн цэгт төвлөрүүлэн ландшафт хийсэн байна. Улиастай сумын нийтийн эзэмшлийн цэцэрлэгт хүрээлэн болон хоёр голын гүүрийг засаж сэлбэн будаж тэмдэг тэмдэглэгээ хийжээ. 

Завхан аймаг энэ жил “Эко Завхан” аяны хүрээнд улиас, бургас, шар хуайс, хайлаас, чацаргана, үхрийн нүд, агч, шинэс, гацуур гэсэн найман төрлийн 20711 ширхэг мод, сөөгний тарьц, суулгацыг тарьжээ. Эдгээр суулгацыг иргэд хашаандаа болон аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн эзэмшлийн талбай, нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн талбайд тарьж суулган усалгаа, арчилгаа хийж хамгаалалтын хашаа хийгээд байгаа ажээ.Түүнчлэн өнгөрсөн жил аймгийн хэмжээнд тарьсан 22000 гаруй модыг арчилж ургуулах ажлыг үргэлжлүүлэн хийж байгаа гэв. 

Холбоотой мэдээ