Улаанбаатарт өдөртөө 24-26 хэм дулаан

Монголын мэдээ | Лавлагаа
bolor@montsame.mn
2019-06-18 08:09:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр төвийн аймгуудын зарим газраар түр зуурын дуу цахилгаантай бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2019 оны 6 дугаар сарын 18-ны 8 цагаас 20 цаг хүртэл: Төв болон говийн аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Төвийн аймгуудын зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн аймгуудын нутгаар зүүн хойноос, бусад нутгаар өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 19-24 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 29-34 хэм, бусад нутгаар 24-29 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. 24-26 хэм дулаан байна.

Холбоотой мэдээ