"Ачит ихт" ХХК гурав дахь улирлын ноогдол ашгаа хуваариллаа

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2019-06-18 14:41:49
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Лондоны металлын биржийн гишүүн, Монголын үндэсний үйлдвэрлэгч “Ачит-Ихт” компани нийгмийн хариуцлагын хүрээнд хийж байгаа давуу эрхийн хувьцааны гурав дахь улирлын ноогдол ашгаа хуваариллаа.

Балансын бус хүдрийг ашиглаж, баялаг бүтээж буй ажилчдадаа үйлдвэрлэлийнхээ үр шимийг давуу эрхийн хувьцаагаар дамжуулан жилийн 30 хувийн хүү олгож буй нь Монголд анх удаа хэрэгжүүлсэн томоохон ажлуудын нэг юм.

“Ачит-Ихт” ХХК нь Эрдэнэт үйлдвэрийн хөвүүлэн баяжуулах технологид тохирохгүй, балансын бус 2-р овоолгыг байгальд сөрөг нөлөө бага гидрометаллургийн аргаар боловсруулан катодын зэс үйлдвэрлэн экспортод гаргаж байна. “Ачит-Ихт” компани хамтран ажиллах гэрээний дагуу “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д ашиглалтын төлбөрт 8 орчим тэрбум, улс, орон нутгийн төсөвт 140 тэрбум төгрөгийн татвар, хураамжийг төвлөрүүлж, Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас “Шилдэг татвар төлөгч” өргөмжлөлийг гурав дахь жилдээ хүртээд байна.

Мөн “Ачит-Ихт” ХХК нь уул уурхайн боловсруулах салбараас зэсийн үйлдвэрийн барааны тэмдэг эзэмших онцгой эрхээ Монгол Улсын Оюуны өмчийн газраар баталгаажуулсан анхны компани боллоо.

Холбоотой мэдээ