“Visa” болон “Mastercard” Венесуэлд ирэх он хүртэл үйлчилнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-06-18 12:10:08

КАРАКАС. /TASS/. Visa болон Mastercard” олон улсын төлбөрийн системүүд Венесуэлд 2020 оны 3 дугаар сарын 20 хүртэл үйлчилнэ хэмээн Венесуэлийн банкны тэргүүн Хосе Хавьер Моралес өнгөрсөн даваа гарагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ.


"АНУ-ын Сангийн яамны олгосон “Visa болон Mastercard”-ны Венесуэлд үйлчилгээ үзүүлэх зөвшөөрлийн хугацаа 2020 оны 3 дугаар сарын 20-нд  дуусна. Цаашид юу болохыг бид мэдэхгүй байна” хэмээн тэрбээр хэлэв.


Венесуэлийн Төв банк үндэсний төлбөр тооцооны системийг боловсруулах ажилдаа орж, 2020 оны 1 дүгээр сарын сүүлч гэхэд “Visa болон Mastercard” картаар гүйлгээ хийхээс татгалзах бодолтой байна гэж “Banca y Negocios” цахим хуудас өнгөрсөн 5 дугаар сарын сүүлчээр мэдэгдсэн байна.


Сүүлийн жилүүдэд Венесуэлд үндэсний валютын ханш унаж, инфляцийн хэт их өсөлт буюу “хяналтаас гарсан” инфляц зэрэг нийгэм-эдийн засгийн хурц хямрал нүүрлээд байгаа юм. Венесуэлийн Төв банкны мэдээллээр, өнгөрсөн онд инфляцын түвшин 130060 хувьд хүрчээ. 2019 оны эцэс гэхэд инфляц 10000000 хувьд хүрч болзошгүй гэж Олон улсын валютын сангийн шинжээчид таамаглажээ.

Холбоотой мэдээ