Төрийн албан хаагчдад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Төрийн албаны зөвлөлийн гишүүн С.Цэдэндамбаар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 16-19-ний өдөр Увс аймагт ажиллаж байна.
Ажлын хэсгийн гишүүд аймгийн төрийн захиргааны байгууллагын 90 гаруй албан хаагчдад “Төрийн албаны ерөнхий шалгалт өгөх болзол, журам”, “Төрийн албаны тусгай шалгалт”, “Төрийн жинхэнэ албан хаагчийн нөөц бүрдүүлэх журам”, “Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ”, “Сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах эрх зүйн зохицуулалт”,”Маргаан шийдвэрлэх журам, анхаарах асуудал” зэрэг сэдвээр сургалт явуулж байна.
Мөн Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар
зөвлөлийн үйл ажиллагаатай танилцаж, хүний нөөцийн
шийдвэртэй холбоотой хяналт шалгалт хийж мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч байна.