Гурвантэс суманд эрүүл мэндийн үзлэг хийж байна

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2019-06-19 10:23:31
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газраас зохион байгуулан мэргэжлийн эмч нар Гурвантэс суманд ажиллаж байна.

БЗДХ, ХДХВ-ээс урьдчилан сэргийлэх зорилгоор хамгийн олон хүн амтай тус сумыг сонгон үзлэг оношилгоо хийж, зөвлөгөө өгч байна. Энэхүү үзлэгээр 15-49 насны тус сумын суурин болон хөдөлгөөнт хүн амд хүрч ажиллах юм. Мөн илэрсэн халдвартай тохиолдлуудыг бүрэн эмчилгээнд хамруулж, эцэг эхээс хүүхдэд БЗДХ, ХДХВ халдвар дамжихаас сэргийлэх арга хэмжээ авч, нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдлэг мэдээллийг сайжруулах юм. Тус үзлэгийн баг Гурвантэс суманд энэ сарын 17-25 ны өдөр ажиллана. Одоогийн байдлаар 54 хүнд 329 төрлийн үзлэг, шинжилгээ хийсэн байна. Тус суманд Нарийн сухайтын орд газар дөрвөн компани үйл ажиллагаа явуулдаг учраас хөдөлгөөнт хүн олонтой юм.

Холбоотой мэдээ