ШХАБ-ын Залуучуудын зөвлөлийн хуралдаан болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-06-18 16:17:04

МОСКВА. /TASS/. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Залуучуудын зөвлөлийн XII хуралдаан Бишкек хотод болсон байна. Хуралдаанд ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Владимир Норов оролцож, тус байгууллагын Залуучуудын зөвлөлийн 2018-2019 оны хугацаанд хийсэн ажлыг үнэлж дүгнэжээ.


ШХАБ-д залуучуудын бизнес эрхлэлт, аялал жуулчлалыг хөгжүүлэх нь өндөр ач холбогдолтойг тэрбээр онцлон тэмдэглэхийн сацуу энэ чиглэлд онцгой анхаарал хандуулахыг хуралдаанд оролцогчдоос хүссэн байна.


Түүнчлэн энэ сарын 4-9-нд Ставропольд болсон БРИКС болон ШХАБ-ын гишүүн орнуудын Оюутны хавар олон улсын III их наадам амжилттай зохион байгуулагдсаныг хуралдааны үеэр цохон тэмдэглэжээ. 

Холбоотой мэдээ