Барьж байгаа барилга дээрээс хүн унаж амиа алджээ

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2019-06-20 17:05:24

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Даланзадгад хотын шинэ суурьшлын бүсэд барьж буй театрын барилгаас хүн унаж амь насаа алджээ.

Энэхүү мэдээллийн дагуу тус аймгийн Цагдаагийн газраас тодруулахад, нэг хүн нас барсан, хоёр гэмтэж эмнэлэгт байгаа, илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм.  

Одоогийн байдлаар тухайн барилгын ажлыг зогсоогоод байгаа аж. 850 хүний суудалтай таетрын барилгыг 13 тэрбум төгрөгийн өртгөөр барихаар төсөвлөсөн бөгөөд энэ оны 11 дүгээр сард ашиглалтад хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа юм. Тухайн барилгын ажлыг "Жи Жи Ай" ХХК гүйцэтгэж байгаа аж.

Хуучин театрын барилга нь 1959 онд ашиглалтад орсноос хойш гурван удаа их засварт оржээ. Мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтээр ашиглах боломжгүй болсон барилгад театрын уран бүтээлчид үйл ажиллагаа явуулж байгаа юм. 

Холбоотой мэдээ