Д.Трамп дахин нэр дэвшинэ гэдгээ албан ёсоор мэдэгдлээ

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2019-06-19 09:55:38

ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ Флорида муж улсын Орландо хотод цугласан олны өмнө мэдэгджээ.


Д.Трамп хэлэхдээ, бид Америкийг агуу болгох үйл хэргээ үргэлжлүүлж, агуу хэвээр нь байлгана гэжээ. АНУ-ын Ерөнхийлөгч уг мэдэгдэл хийсний дараа “Amway” төвд цугласан олон халуун баяр хүргэсэн байна.


Флорида муж улсын иргэд түүнийг тогтвортой дэмжиж байдгийн зэрэгцээ өнгөрсөн 11 дүгээр сард явуулсан муж улсын захирагч, сенатчийн сонгуульд Бүгд найрамдах намынхан илт давуу ялалт байгуулжээ.


"Бид Хиллари Клинтоны устгасан цахим шууданг Төрийн департаментын хаа нэгтээгээс олно" гэж Д.Трамп хэлжээ. Мөн тэрбээр АНУ, БНХАУ-ын худалдааны дайны талаар хэлэхдээ "цаашид юу болохыг харцгаая" гэжээ. 


Д.Трампын эдийн засгийн хөтөлбөрийн талаар Барак Обама 2016 онд хэлэхдээ, тэрбээр амласнаа биелүүлэхийн тулд түүнд шидэт дохиур хэрэгтэй хэмээж байсан билээ. Харин Д.Трамп энэхүү илтгэлийнхээ үеэр, "Бид шидэт дохиурыг олсон гэдгээ нурамгар Жод хэлэх болно. Нурамгар эр" гэж хэлжээ. Тэрбээр Ардчилсан намын өөр хэн нэгэн нэр дэвшигчийн нэрийг дурдаагүй байна. 

Холбоотой мэдээ