"Амралтаараа ажиллая" хөтөлбөрийг оюутан залуусын дунд хэрэгжүүлж эхэллээ

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2019-06-20 15:39:29

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Ханхонгор сумаас "Амралтаараа ажиллая" хөтөлбөрийг оюутан залуусын дунд хэрэгжүүлж эхлээд байна. "Энержи ресурс" ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нөлөөлийн бүсийн сумдынхаа оюутнуудын дунд уг хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа аж.

Тус суманд 15 оюутныг уг хөтөлбөрт хамруулах зорилготой байсан хэдий ч найман оюутан одоогоор ажиллаж эхэлжээ. Тэд сумын ногоон байгууламжийг арчлах, ургуулах, төрийн байгууллагын ажилтнуудад туслангаа суралцах юм. 

Оюутнууд зуныхаа амралтаар сарын 250 мянган төгрөгийн цалин авч ажиллах ажээ. Ханхонгор сумын 90 гаруй оюутан байдаг бөгөөд тухайн хөлбөрт орох хүсэлтэй найман оюутан ийнхүү амрангаа ажиллаж байна.