Улаанбаатарт өдөртөө 29-31 хэм дулаан

ЛАВЛАГАА
boloroo8136@gmail.com
2019-06-20 08:00:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын дуу цахилгаантай бороо орж, салхи борооны өмнө ширүүснэ. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө хална.

2019 оны 06 дугаар сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 21-26 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутаг, Дорнод Монголын талаар 31-36 хэм, бусад нутгаар 27-32 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Халж 29-31 хэм дулаан байна.

Холбоотой мэдээ