Замын-Үүдийн гаалийнхан үйлдэл дээрээ баригджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-03-31 15:38:10

Авлигатай тэмцэх газрын албан хаагчид 2016 оны гуравдугаар сарын 30-ны өдөр буюу өчигдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суман дахь Гааль, татварын ерөнхий газрын нэр бүхий гаалийн улсын болон ахлах байцаагч нар албан үүрэг гүйцэтгэх явцдаа бусдаас хээл хахууль авч байхад нь баривчлан саатуулсан байна. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268, 269 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, холбогдох байцаан шийтгэх ажиллагааг энэ үеэр гүйцэтгэжээ. Замын-Үүдийн авто баазын шалган нэвтрүүлэх боомтод АТГ-ын мөрдөн байцаагчид одоо хүртэл ажиллаж байгааг тус газраас мэдээллээ.  АТГ, Мөрдөн байцаах газрын байцаагчид хамтран дээрх гаалийн байцаагчдын ажлын байр, боомт дахь гэрийг үүр цайтал нэгжсэн байна.  

 

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ