"Аман соёлын аялгуут үдэш” цэнгүүн боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-06-20 15:45:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Өчигдөр Улсын хүүхэлдэйн театрын тайзнаа Төв Азийн өргөмжлөлт, Зууны манлай туульч, Монгол Улсын төрийн ерөөлч, “Хүүхдийн паркийн үлгэрч” гэгддэг МУСТА Б.Баярмагнай  туульсийн цэнгүүн зохион байгууллаа. Тэрбээр соёлын биет бус өвийн Эх хэл болон аман соёлын илэрхийллийн ай савд багтдаг  8 төрлөөр  "Аман соёлын аялгуут үдэш” цэнгүүн толилуулав.

Б.Баярмагнай сүүлийн жилүүдэд хотгойд, буриадаас уламжилсан  Жангар туулиас хайлдаг болжээ. Мөн эртний бэнсэн үлгэр, хошин шог холбоо үг, дайралцаа, мэтгэлцээ үгийн сангаас  сонирхуулжээ.  Ардын шог дуу дуулж, ерөөл хайлсан байна. Түүний цэнгүүнийг  Соёл, урлагийн газар, Монгол улсын хүүхэлдэйн театр, "Тэмүүлэл рекорд" ТББ, соёлын биет бус өвийн өвлөн уламжлагчид хамтран зохион байгуулсан байна.

Холбоотой мэдээ