Сахилга, ёс зүйн зөрчилгүй ажиллах уриалга гаргалаа

Орон нутагт | Дундговь
altantogos_dg@yahoo.com
2019-06-20 22:36:37
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Цагдаагийн газраас “Сахилга хариуцлагын зөвлөгөөн” зохион байгуулж, "Алба хаагчдын хамтын ажиллагаа, ажлын хариуцлагыг нэмэгдүүлж, сахилга ёс зүйн зөрчилгүй ажиллая" уриалга гаргалаа.

Тус зөвлөгөөнд 15 сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгчид, Цагдаагийн газрын алба хаагчид оролцжээ.Зөвлөгөөнөөр Цагдаагийн байгууллагын хоёрдугаар улирлын ажлаа дүгнэж, ажилтнуудын хариуцлага, ёс зүйн асуудлыг хөндөн ярилцсан байна.

Алба хаагчийн хариуцлага, ёс зүйн асуудал, иргэдээс гарсан гомдол, зөрчлүүдийн сүүлийн таван жилийн байдалд үнэлгээ хийж, дүнг танилцуулсан бөгөөд үнэлгээний дүнд үндэслэн "Алба хаагчдын хамтын ажиллагаа, ажлын хариуцлагыг нэмэгдүүлж, сахилга ёс зүйн зөрчилгүй ажиллая" уриалгыг ийнхүү гаргажээ.

Энэ удаагийн "Сахилга хариуцлагын зөвлөгөөн"-ийг 15 сумын хэсгийн алба хаагчид хариуцан нийт бие бүрэлдэхүүнийг хамруулан зохион байгуулсан ажээ. 

Холбоотой мэдээ