Улс төрийн хямралаас гарах Этиопын төлөвлөгөөг дэмжжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-06-23 15:11:36

ЛОНДОН. /Reuters/. Судан дахь улс төрийн хямралыг зохицуулахад зуучийн хувиар хүчин чармайлт тавих Этиопын саналыг Суданы сөрөг хүчний удирдагчид хүлээн авжээ.


Шилжилтийн удирдах байгууллага байгуулах төлөвлөгөө багтаж буй Этиопын төлөвлөгөөг сөрөг хүчин дэмжсэн байна. Энэхүү байгууллага нь Суданд бүх нийтийн сонгуулийг явуултал үйл ажиллагаагаа явуулах аж. “Reuters” агентлагийн мэдээлснээр, Этиопын санал болгосон бүхий л зүйл заалтуудтай сөрөг хүчин санал нэгджээ.


“Этиопын зуучин хувиар тавьсан саналыг хүлээн авч байгаагаа бид сөргөлдөөнийг улс төрийн замаар шийдвэрлэх арга замыг эрж хайх асуудлаар гүйцэтгэх үүргээ биелүүлэхэд талуудад түлхэц болно гэж үзэж байна” хэмээн сөрөг хүчин цохон тэмдэглэжээ. 

Холбоотой мэдээ