2019 онд дэлхийн өвийн жагсаалтад бүртгэх асуудал хэлэлцэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
nyamdavaa@montsame.gov.mn
2019-06-25 14:52:51

ПАРИС. /CNN/. ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад 2019 онд бүртгүүлэхээр нэр дэвшсэн газруудын дотор БНХАУ-ын Ялу голын эхэнд орших нүүдлийн шувууд бөөнөөр чуулдаг газар, Мьянмар улсын моддын дундаас оронууд нь цухуйдаг эртний сүмийн "Баган" цогцолбор, Австри улсын Альпын нурууны уулсыг сүлжсэн авто зам багтаж байгаа ажээ. 


Энэ долоо хоногт ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаал хариуцсан хороо Азербайжан улсын нийслэл Баку хотноо чуулж, уг жагсаалтад бүртгүүлэхээр нэр дэвшсэн газруудыг бүртгэх эсэх асуудлыг 11 хоногийн турш хэлэлцэх юм байна. Одоогоор ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад 167 орны 1092 үзэсгэлэнт газрыг бүртгээд байгаа юм.


Холбоотой мэдээ