Д.Эрдэнэбилэгийг батлан даалтад гаргажээ

Монголын мэдээ | Хууль
munkhbaatar@montsame.mn
2019-06-25 12:30:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг өчигдөр батлан даалтад гаргаж, гадуур шалгахаар шийдвэрлэсэн байна. Энэ талаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр мэдээлэв. 


Тодруулбал, Нийслэлийн Прокурорын газраас Д.Эрдэнэбилэгт авсан цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх санал гаргасныг тус шүүх өчигдөр хэлэлцэж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ. Ингэхдээ түүний улсын хилээр гарах эрхийг хязгаарлах, хэргийн оролцогч нартай уулзахыг хязгаарлахаар тогтсон байна. 


Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг "Эрдэнэт үйлдвэр"-ийн хувьцааны 49 хувийг төрийн оролцоотой хувьдаа авсан, улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж буй тул 30 хоног цагдан хорих шийдвэрийг өнгөрсөн сарын 28-нд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргаад байсан юм. 

Холбоотой мэдээ