Стивен Бигун БНСУ-д айлчилна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /Yonhap/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын БНСУ-д хийх
айлчлалыг угтан БНАСАУ-ын асуудал хариуцсан АНУ-ын тусгай төлөөлөгч Стивен
Бигун энэ долоо хоногт Сөүлд айлчилна гэж АНУ-ын Төрийн департамент даваа гарагт
мэдээлжээ.
“БНАСАУ-ын
асуудал хариуцсан АНУ-ын тусгай төлөөлөгч БНСУ-ын төлөөлөгчидтэй уулзахаар
тус улсад пүрэв гарагаас ням гарагт айлчилна” гэж Төрийн департаментын мэдэгдэлд
тэмдэглэжээ.
С.Бигун БНАСАУ-ын
асуудал хариуцсан БНСУ-ын тусгай төлөөлөгч И Ду Хунтай уулзаж, БНАСАУ-ын
талаарх хоёр орны хандлагын талаар хэлэлцэх төлөвтэй байна. Мөн тэрбээр айлчлалынхаа
хүрээнд АНУ-БНАСАУ-ын цөмийн хэлэлцээг үргэлжлүүлэх асуудлыг хэлэлцэхээр БНАСАУ-ын
төлөөлөгчидтэй уулзаж магадгүй ажээ.