Д.Трамп БНХАУ-ын даргатай уулзах төлөвтэй байна

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2019-06-25 12:00:33

 МОСКВА. /Аиф/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Япон улсад болох “Их-20” бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Си Жиньпинтэй уулзах бодолтой байна. Энэ тухай АНУ-ын Засаг захиргааны өндөр дээд хэмжээний төлөөлөгч сэтгүүлчидтэй уулзах үеэрээ мэдэгджээ.


Д.Трамп, Си Жиньпин нар “Их-20” бүлгийн дээд хэмжээний уулзалтын сүүлийн өдөр буюу энэ сарын 29-нд уулзах юм байна. Уулзалтын үеэр талууд худалдааны сөргөлдөөнийг шийдвэрлэхээр яриа хэлэлцээ хийж магадгүй байгаа аж.


Энэхүү уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч мөн ОХУ-ын Төрийн тэргүүн В.Путинтэй яриа хэлэлцээ хийх төлөвтэй байгаа юм. Хоёр улсын удирдагч бүс нутгийн аюулгүй байдлын асуудлуудыг хэлэлцэх юм байна. 

Холбоотой мэдээ