Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд 16310 иргэний санал авчээ

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2019-06-25 12:01:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар 16 мянга 310 иргэний саналыг авчээ.


Уг төслийн нэг дэх хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ сарын 18-нд хэлэлцэж, дэмжсэн юм. Төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг ирэх долоо хоногийн дундуур хийж эхлэнэ. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд,  хэлэлцүүлэг хоорондын хугацаанд олон нийтийн санаа бодлыг сонсох ёстой. Энэ хүрээнд хоёрдугаар хэлэлцүүлэг эхлэхээс өмнө буюу энэ сарын 26-ныг хүртэл УИХ-ын гишүүд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг тойргийн сонгогчиддоо танилцуулж, санал бодлыг нь сонсож буй юм.


Энэ сарын 27-ноос УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг эхлэхээр төлөвлөж байна.

Холбоотой мэдээ