Удирдах ажилтны дөрөв дэх удаагийн шуурхай зөвлөгөөн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-06-26 12:42:32
Архангай /МОНЦАМЭ/. Шуурхай зөвлөгөөнд нийт 50 удирдах ажилтан оролцохоос 24 хүн ирж, 6 хүн томилолттой, 3 хүн чөлөөтэй, 17 хүн тодорхой шалтгаангүйгээр ирээгүй байна.
Сар бүрийн шуурхай зөвлөгөөнд ОБГ, ЭМГ, ЦГ, МХГ гэсэн 4 байгууллага товч мэдээлэл хийх ёстой. Өнөөдрийн шуурхайд ЦГ, МХГ-ын удирдлагууд хариуцлагагүй хандаж мэдээлэл бэлтгэж, оролцоогүй байна. Нэмэлтээр НДХ-ээс шинэ ажил үйлчилгээнийхээ талаар товч мэдээлэл өгсөн юм.
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд аймгийн хэмжээнд улсын төсвийн болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх, гэрээ байгуулсан хугацаанд ажлыг эхлүүлж, гэрээний хариуцлага, хяналтыг шат шатанд өндөржүүлэх, мэргэжлийн байгууллагуудын хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулах, тулгамдсан асуудлыг цаг тухай бүр шийдвэрлэж ажиллахыг үүрэг болголоо. Мөн аймгийн болон сумдын баяр наадмыг батлагдсан өдрүүдэд зохион байгуулж хүнсний аюулгүй байдал, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган нийгмийн хэв журмын зөрчил гаргахгүй байхад онцгойлон анхаарч ажиллахыг, өвлийн бэлтгэл ажилтай холбоотой ажлуудыг чанартай хийх гээд 9 төрлийн үүрэг даалгаврыг өглөө.
Мөн аймгийн ЗДТГ-ын дарга Б.Цэрэннадмид архивын улсын үзлэг, Сум хөгжүүлэх сангийн улсын үзлэг болон ЗГХЭГ, Удирдлагын академын сургалтуудын талаарх мэдээллийг товч өглөө. Төгсгөлд нь төрийн байгууллагуудын удирдлагуудад аливаа ажлын зохион байгуулалттай холбоотойгоор цаашид өөрсдийнхөө оролцоотой ажил арга хэмжээнд хариуцлагатай хандаж ажиллахыг санууллаа.
Холбоотой мэдээ