БНСУ-ын судлаачид дэлхийтэй мөргөлдөж болзошгүй бага гараг илрүүлжээ

Дэлхийд | Шинжлэх ухаан
khulan@montsame.gov.mn
2019-06-25 12:51:40

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын одон орон судлаачид дэлхийтэй мөргөлдөж болзошгүй бага гараг илрүүлсэн хэдий ч ийм зүйл тохиолдоx магадлал тун бага болохыг тогтоожээ.


Солонгосын Одон орон, сансрын шинжлэх ухааны институтийн мэдээлснээр, БНСУ-ын эрдэмтэд аюултай бага гарагийн талаар олж тогтоосон анхны тохиолдол энэ болжээ.


PP29” хэмээн нэрлэсэн аюул учруулж болзошгүй бага гарагийг Солонгосын микро-линзийн дуран авайн сүлжээнээс цуглуулсан мэдээллээс энэ сарын эхээр илрүүлсэн байна.


“Аюул учруулж болзошгүй бага гарагуудын дийлэнхийг АНУ-ын эрдэмтэд илрүүлж байсан тул энэхүү нээлт ихээхэн ач холбогдолтой. Мөн сансрын ажиглалт явуулах БНСУ-ын нөөц бололцоог харууллаа” гэж Одон орон, сансрын шинжлэх ухааны институтийн судлаач Мүн Хун Кю хэлжээ.


АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төвийн /NASA/ тооцоолсноор “PP29” дэлхийтэй 2063 эсвэл 2069 онд мөргөлдөж магадгүй хэдий ч ийм зүйл тохиолдох магадлал маш бага /2.8 тэрбумд 1/ ажээ. 

Холбоотой мэдээ