А.Хаменейн эсрэг авсан хоригийн талаар мэдэгдэл хийжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-06-25 14:49:42

ТЕХРАН. /Reuters/. Ираны шашны дээд удирдагч Аятолла Али Хаменеи тэргүүтэй өндөр албан тушаалтнуудын эсрэг авсан АНУ-ын хориг арга хэмжээний талаар Ираны Гадаад хэргийн яамны төлөөлөгч Аббас Мусави мэдэгдэл хийжээ. 


“Ираны шашны дээд удирдагч болон Гадаад хэргийн сайдын эсрэг хэрэгцээгүй хориг арга хэмжээ авах нь дипломат ажиллагааг бүрмөсөн зогсооход хүргэж байна” гэж А.Мусави “Твиттер” хуудсандаа нийтэлжээ.


Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын дроныг сөнөөсөнтэй холбогдуулан Иранд үзүүлэх шахалтаа нэмэгдүүлэхийн тулд хориг арга хэмжээ авах тусгай зарлигт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт гарын үсэг зурсан юм.


Мөн энэ долоо хоногийн сүүлээр Ираны Гадаад хэргийн сайд Мухаммед Зарифын эсрэг хориг арга хэмжээ авна хэмээн мэдэгдээд байна.


АНУ-ын тагнуулын дрон Ираны зүүн хэсгээр нисэж байсан гэж тус улсын эрх баригчид мэдээлсэн юм. Харин Вашингтоны засаг захиргааны үзэж буйгаар, Иран олон улсын агаарын орон зайд нисэж байсан дроныг сөнөөсөн ажээ.

Холбоотой мэдээ