Канадын сансрын нисэгч дээд амжилт тогтоожээ

Дэлхийд | Сонин хачин
Jargal.d@montsame.mn
2019-06-25 15:29:31

ОТТАВА. /TASS/. Канадын сансрын нисэгч Давид Сен-Жак сансарт хамгийн удаан байсан хугацаагаар улсынхаа дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ. Канадын сансар судлалын агентлагаас мэдээлснээр, тэрбээр 204 өдрийг тойрог замд өнгөрүүлсэн байна.


Өмнөх дээд амжилтыг Канадын сансар судлалын агентлагийн сансрын нисэгч Роберт Терск эзэмшиж байжээ. Тэрбээр 187 өдөр 20 цаг 41 минутын хугацаанд тойрог замд байсан байна.


Сансарт хамгийн удаан байсан хугацаагаар дэлхийн дээд амжилтыг Оросын сансрын нисэгч Валерий Поляков эзэмшдэг ажээ. Оросын сансрын нисэгч 1994-1995 онд дэлхийн дээд амжилтыг тогтоосон бөгөөд сансарт 437 хоног 17 цаг 58 минут байжээ.


Холбоотой мэдээ