Нийт талбайн 96.4 хувьд тариалалт хийгээд байна

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2019-06-26 09:29:21

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногийн байдлаар нийт тариалалтын 96.4 хувьд буюу 10.656.6 га талбайд тариалалт хийгээд байна.

Энэ жил аймгийн хэмжээнд 9103 га талбайд тариалалт хийхээс үр тариа 6980 га-д тариална. Үүнээс 6740 га-д улаанбуудай, 100 га-д арвай, 140 га-д овьёос, тосны ургамал 650, малын тэжээл 850, төмс 391 хүнсний ногоо 232, га-д тус тус тариалах юм.

8343 тн үр тариа хураан авахаас улаанбуудай 8088 тн, арвай 115 тн, овьёос 140 тн, тосны ургамал 520 тн, малын тэжээл 1700 тн, төмс 4688 тн, хүнсний ногоо 2784 тн тус тус хураан авах зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

 

Холбоотой мэдээ