“Бүрдийн уянга” зуслан эхний ээлжийн хүүхдүүдээ хүлээн авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-06-25 21:44:38
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ГБХЗХГ-ын дэргэдэх “Бүрдийн уянга” хүүхдийн зуслан зургаадугаар сарын 25-наас эхлэн эхний ээлжийн хүүхдүүдээ хүлээн авлаа. 

Энэ сарын 25-наас ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжлэх энэ ээлжинд 45 хүүхэд, хоёр багшийн хамт амрахаар явжээ.

Нэг ээлжийн хугацаа зургаа хоног үргэлжлэх бөгөөд энэ зун зургаан ээлжиндээ 5-12 дугаар ангийн хүүхдүүдийг хүлээн авч, харин наймдугаар сарын 2-ноос есдүгээр сарын 15-ны хооронд насанд хүрэгчид, оюутан залуучуудыг хүлээн авах ажээ.

Зусланд амрагч хүүхдүүдэд монгол ахуй ёс заншлыг таниулах, тэдний чөлөөт цагийг зөв өнгөрүүлж, хөгжүүлэх зорилгоор “Нүүдэлчин монгол” хөтөлбөрийг бүх ээлжиндээ хэрэгжүүлнэ хэмээн ГБХЗХГ-аас мэдээллээ.

Тус зуслан нэг ээлжиндээ 150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай ажээ. 

Холбоотой мэдээ