Гэр хороололд “Юнивишн” ХХК-ийн гурвалсан үйлчилгээ тун удахгүй нэвтэрнэ

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2019-06-26 15:54:57
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/  Эрдэнэт хотын гэр хорооллын иргэд “Юнивишн” ХХК-ийн гурвалсан үйлчилгээг ашиглах боломжтой боллоо.

Аймгийн Засаг даргын захирамжаар байгуулсан ажлын хэсэг гэр хорооллын мэдээллийн технологийн дэд бүтцийг өргөжүүлэх, камержуулах ажлын хүрээнд дээрх компанийн төлөөлөлтэй уулзаж эхний ээлжинд 5600 өрхөд гурвалсан үйлчилгээг хүргэх боломжтой гэсэн тооцоо гарчээ. Иймд гэр хорооллын айл өрхөөс судалгаа авч ирэх сарын 1-нээс дэд бүтцийн ажлаа эхлэх гэнэ. Ингэснээр Монгол Улсаас анх удаа Орхон аймаг  гэр хороололдоо  “Юнивишн” ХХК-ийн гурвалсан үйлчилгээг нэвтрүүлэх гэж байна.  Гурвалсан үйлчилгээний сарын төлбөр 21-36 мянган төгрөг байх аж

Холбоотой мэдээ