Баяр, наадмын үеэр худалдаа эрхлэх иргэдийг сугалаагаар сонгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-06-26 15:47:26
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах ажлын хэсэг  хэвлэлийн бага хурал зарлалаа. Энэ жил баяр наадмын үеэр хуушуур, худалдаа үйлчилгээний  зөвшөөрөл авах хүсэлтэй иргэдийг цахимаар буюу  http://erdenet.mn сайтаар энэ сарын 25-30-ны өдөр бүртгэх гэнэ.

Аймгийн МХГ-ын мэдээллийн санд бүртгэлтэй нийтийн хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгж болон цайны газар, кафе, ресторануудад баяр наадмын үеэр нийтийн хоолоор үйлчлэх эрх олгоно. Ингэхдээ мэргэжлийн тогоочтой, ажиллах боловсон хүчин нь бүгд эрүүл мэндийн шинжилгээний дэвтэртэй байх шаардлагатай гэнэ.

Харин худалдаа, үйлчилгээ эрхлэх хүсэлтэй иргэдийг энэ сарын 26-наас ирэх сарын 3 хүртэл аймгийн ЗДТГ-ын Иргэний танхимд бүртгэнэ. Наадмын талбай дээр хуушуурын 20 гэр, 83 ТҮЦ, худалдаа үйлчилгээний 20 ТҮЦ , шорлог хорхог хийх 20 гэрт эрх олгоно.

Морь барианы газар үйлчилгээ явуулах хүсэлтэй Орхон аймгийн 10 иргэнд, Булган аймгийн Бугат сумын 10 иргэнд  эрх өгөхөөр болжээ. Ийнхүү хүсэлт гаргасан бүх иргэдийг бүртгэж дуусаад ирэх сарын 6-ны  өдөр шаардлага хангасан иргэн, ААНБ-ыг ЗДТГ-ын Иргэний танхимд цуглуулан нээлттэй сугалаа зохион байгуулах ажээ. 

Холбоотой мэдээ