Хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж буй ТҮЦ-үүдийг албадан буулгав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-06-26 16:29:16
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/  Баян-Өндөр сумын ЗДТГ, аймгийн Цагдаагийн газар, багийн ажлын алба хамтран ил задгай худалдаа эрхлэгчдийг цэгцэлж байна. Үүний хүрээнд шаардлага биелүүлээгүй иргэд мөн зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж, хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж буй саравч, ТҮЦ-үүдийг албадан нүүлгэж байна.

Түүнчлэн зэргэлдээх сумд болон, өөр бусад орон нутгаас ирж зөвшөөрөлгүй худалдаа эрхэлж байсан дөрвөн иргэнд “Зөрчлийн тухай хууль”-ийн дагуу арга хэмжээ авчээ. Цаашид зөвшөөрөлгүй цэгт ил задгай худалдаа үйлчилгээ эрхэлж, хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлөх, хүнсний аюулгүй байдлыг хангаагүй бараа бүтээгдэхүүн зарж борлуулж буй  аж ахуйн нэгж болон хувь хүн, иргэдэд холбогдох хууль журмын дагуу арга хэмжээ авахаа мэдэгджээ. 

Холбоотой мэдээ