“Кaplan International English” сургалтын төв шинэ хөтөлбөрөө танилцууллаа

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2019-06-26 23:50:15
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/   “Саксэду” ХХК, “Кaplan International English” сургалтын төвийн хамт олон Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургууль дээр  ажиллаж байна. “Кaplan International English” сургалтын төв нь өнгөрсөн хугацаанд Их Британи, Ирланд, Шинэ Зеланд, Австрали, Канад, АНУ, Малта болон Сингапур улсын 46 хотод байрлах хэлний сургуультай хамтран ажиллаж байна. 

Тус төв үйл ажиллагаагаа өргөжүүлэн  хамрах хүрээгээ тэлснээр  Төрийн сангийн санхүүжилтээр  300 гаруй оюутныг дэлхийн шилдэг их, дээд сургуульд элсэн ороход нь тусалжээ. Мөн давхардсан тоогоор ерөнхий боловсролын 70 гаруй сургуульд  сургалт семинар зохион байгуулсан ажээ.

Энэ удаа Эрдэнэт үйлдвэрийн албан хаагч, ажилчдын хүүхдүүдэд зориулан зуны сургалтын хөтөлбөрөө танилцуулж, мэдээлэл өгч байна. Зуны сургалтын үндсэн хөтөлбөрийн нэг нь 12-18 насны сурагчдыг Сингапур улсад 21 хоногийн хугацаатай англи хэлний сургалтад хамруулах юм.  Англи хэлийг орчинд нь сурснаар дэлхийн боловсрол эзэмшиж, тухайн орноор аялж, бие даах чадвараа хөгжүүлэн, багаар ажиллах арга барилд суралцах зэрэг олон давуу талтайг зохион байгуулагчид онцоллоо.

Холбоотой мэдээ