Баян-Өлгий аймагт алба хааж буй цэргүүдээ эргэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-06-26 15:56:20

Ховд /МОНЦАМЭ/Ховд аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайханаар ахлуулсан ажлын хэсэг Баян-Өлгий аймагт алба хааж буй цэргүүдээ энэ сарын 25-ны өдөр эргэн уулзжээ.

Энэ оны нэгдүгээр ээлжинд хугацаат цэргийн албанд татагдсан Ховд  аймгийн 90 орчим залуу Баян-Өлгий аймаг дахь Монгол Улсын баатар Дамдины Намнангийн нэрэмжит, Цэргийн гавьяаны одонт хилийн 0165 дугаар анги, Зэвсэгт хүчний 340 дүгээр ангид тус тус алба хааж,  цэргийн эрдэмд суралцаж байна.

Энэ удаагийн уулзалтыг иргэдэд батлан хамгаалах салбарын мэдээ мэдээллийг ил тод нээлттэй хүргэх, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, цэргийн анги салбарын үйл ажиллагаа, цэргүүдийн амьдарч буй орчин нөхцөлтэй танилцах зорилтын хүрээнд зохион байгуулснаараа онцлог юм.


















 











Холбоотой мэдээ