Бензин шатахууны үнэ 40-50 төгрөгөөр буужээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-06-27 09:12:29

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн "Петровис" компани АИ-95АИ-92-ын үнийг тус бүр 40-50 төгрөгөөр бууруулж АИ-92 1990, АИ-95 2280 төгрөгөөр борлуулж байна. Харин А-80-ын үнэ 1900, дизель түлшийг 2460 төгрөгөөр борлуулж байна 

Бензин шатахууны үнийн өсөлтийг дагаад өргөн хэрэглээний барааны үнэ 150-500 төгрөгөөр нэмэгдсэн. Гэвч шатахууны үнэ буурсан боловч өргөн хэрэглээний барааны үнэ буурахгүй байна. Мөрөн суманд талх 150 төгрөгөөр нэмэгдэж 1150, гурилан бүтээгдэхүүн 150-500 төгрөгөөр нэмэгдсэн үнээр худалдаалж байна.

 

Холбоотой мэдээ